Энэтхэгт 93 хүн аянганд цохиулан амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-24 12:37:15

ШИНЭ-ДЕЛИ. /KAZINFORM/. Энэтхэгийн зүүн хойд нутагт энэ долоо хоногт 93 хүн аяганд цохиулан амиа алджээ.

Энэтхэгт энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт аянга буусан байна.

Албаны хүмүүс хэлэхдээ “Бихар мужид 56 хүн аянганд цохиулан амиа алдсан. Тэдний ихэнх нь тариалангийн талбайд ажиллаж байсан хүмүүс байсан” гэв.

Нүдээр харсан гэрчүүд “хүмүүс борооноос хоргодон зогсож байсан газарт мөн аянга буусан. 10 гаруй хүн аянганд цохиулан ухаан алдсан” гэж ярилаа.

Мөн Бихарын хөрш зэргэлдээх Жхаркханд болон Уттар-Прадеш мужид 37 хүн аянганд ниргүүлж амиа алдсан байна.

6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл үргэлжилдэг борооны улирлын үеэр Энэтхэгт аянга буух нь түгээмэл байдаг аж. 

Энэтхэгийн Засгийн газар мэдэгдэхдээ “ноднин болон уржнан жил 2500 гаруй хүн аянганд цохиулан амиа алдсан” гэв.

Ийм олон хүн аянганд цохиулан амиа алдаж байгаад сэтгэл маш зовниж байна гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудсандаа бичжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ