Төрийн үйлчилгээг “e-Mongolia” системээр авах зааврыг захын дүүргийн иргэдэд танилцуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-22 14:16:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд төвөөс алс дүүрэг, хороодын иргэдэд төрийн “e-Mongolia” үйлчилгээг цахимаар авах боломжийн тухай заавар зөвлөгөө, мэдээллийн туслалцаа үзүүлж байна.


Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 1, 32 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд 9.00 – 18.00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Тэд төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө өгөхөөс гадна дээрх хороодын алба хаагчдад “e-Mongolia” системийн талаар сургалт зохион байгуулав.


Харин маргааш 9.00-18.00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12, 18 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд ажиллах юм.


“E-Mongolia” цахим системд одоогоор төрийн 50 гаруй байгууллагын 527 үйлчилгээг нэгтгээд байгаа. Цаашид Улсын Бүртгэлийн ерөнхий газраас иргэд, аж ахуй нэгж байгууллагад үзүүл;эг багц 30 үйлчилгээг энэ системд нэгтгэх аж.

Холбоотой мэдээ