Тусгаарлан ажиглах байранд арав гаруй мянган иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-19 16:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор 302 тусгаарлан ажиглах байранд 11 699  иргэн байна.


Үүнээс нийслэлд 17 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 40 байршилд 5892, орон нутагт 245 эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд 5533 иргэн байгаа аж.


Өчигдөр, эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 1703 иргэн нэмэгдэж, 1226 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 48 иргэн шилжин эмчлүүлж байв.


Тусгаарлан ажиглах байранд ОБЕГ, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 2754 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ