Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-19 00:02:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс өгч буй мэдээгээр тус аймгийн нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн, үлдсэн хэсэгт дунд зэрэг байна гэв. Дарьгана, Мөнххаан Түмэнцогт сумаар ургамлын өндөр 7-13 см, бусад нутгаар 4-6 см орчим ургасан байна.

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн УЦУОШТ-өөс цаг агаарт зориудаар нөлөөлж, орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг хийжээ. Тодруулбал гурван экспедиз 19 удаагийн гаралтаар нийт 57 ширхэг пуужин харважээ. Ингэснээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орж, улмаар ургамлын гарц хэвийн явагдаж байгааг онцлов.

Мөн тус төвөөс орон нутгийн иргэдийн дунд явуулсан судалгаанд хамрагдагсдын 80 орчим хувь нь цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг хийх нь зөв, үр үнтэй байдаг гэж үзжээ. 

Холбоотой мэдээ