Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насныхныг дархлаажуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-18 14:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 16-17 насны хүүхдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.


Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна.


Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер"-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийн хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудсанд вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой.


Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байгаа аж.


Холбоотой мэдээ