Сав газрын захиргаа усны тоо бүртгэл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-18 13:03:31

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт энэ жил усны тооллогыг Сэлэнгэ, Хануй голын сав газрын захиргаа хийхээр болжээ.

Аймгийн Засаг дарга усны тооллогыг энэ сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд хийхээр шийдвэрлэж, сав газрын захиргаадтай гэрээ байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг дарга нарт даалгаад байна.

Булган аймгийн 2021 оны төсөвт байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардалд усны тоо бүртгэл явуулахаар 23,3 сая төгрөг тусгасан. Сэлэнгэ голын сав газрын захиргаа 7,2, Хануй голын сав газрын захиргаа 16,0 сая төгрөгийн зардлаар усны тооллого явуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ