Архангайнхан энэ жил хүнсний ногоо, тэжээлийн ургамал бага тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-24 08:49:50

Архангай аймаг энэ жил 70 гаруй га-д хүнсний ногоо, 520 гаруй га-д малын тэжээлийн ургамал тарьжээ. Энэ нь өнгөрсөн оны энэ үеийнхтэй зэрэгцүүлэхэд, хүнсний ногоо 20,6 хувиар, тэжээлийн ургамал 7,3 дахин бага тарьжээ.

Үүнийг хөндлөнгийн ажиглагчид энэ онд УИХ ба аймгийн ИТХ-ын сонгууль зэрэг явагдахаар болж  газар тариалан эрхэлдэг олон хүн орон нутагт нэр дэвшихээр болсноос гадна хэдэн зуун хүн сонгуулийн хороо, хэсэг дээр ажиллахын зэрэгцээ хамт олон бүлгээрээ нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслахаар ажиллаж байгаатай холбон үзэж байна. 

Архангай аймаг. Л.Булган

 

Холбоотой мэдээ