Завханы 13 суманд малын ям, сүрьеэ өвчний тандалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-24 01:46:21

Завханд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгад 1100,0 мянган мал хамрагджээ.  

Аймгийн хэмжээнд паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд нэг сая мал хамрагдахаас 817.2 мянган мал хамрагдсан байна. Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумдад бруцеллёз өвчний шинжилгээг 4158 малд хийжээ. Харин  ям, сүрьеэ өвчний тандалтыг 13 суманд ирэх 10-р сард  хийхээр төлөвлөөд байна. Мөн малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй зэрэг 10 суманд хийгээд байна. 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ