Даланзадгад хот дотор өглөөний гүйлт, дасгал хийхийг зөвшөөрчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-16 18:46:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад иргэдээ өглөөний дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн байна.

Тус аймгийн хэмжээнд энэ сарын 20 хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Иргэд энэ үед гэртээ хөл хорионд байх тул ийн Даланзадгад хот дотор өглөөний гүйлт, дасгал хөдөлгөөнийг /нэг, нэгээрээ/ зайгаа баримтлан, халдвар хамгааллын дэглэмээ сахиж 7.30 цаг хүртэл хийхийг зөвшөөрсөн.

Ташрамд, 2020 оны жилийн эцсээр Даланзадгад сумын хүн амын тоо 27858 байна гэсэн статистикийн мэдээлэл байна.

Холбоотой мэдээ