Энэ сарын 18-наас ихэнх нутгаар дулаарна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-16 17:47:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар бороо орлоо. 

Өнгөрсөн жил тус аймгийн нутгаар гантай байсны улмаас мал аж ахуйн хувьд хохирол амсан өвөл, хаврыг үдсэн. Харин энэ сарын 15-16-нд аймгийн ихэнх нутгаар бороо орсон гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Булган суманд хамгийн их буюу 16мм, Номгон суманд 8мм хур тунадас оржээ. Энэ сарын 21 хүртэлх цаг агаарын мэдээгээр салхи 16-17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч, шөнөдөө 11-16градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 18-наас иэнх нутгаар дулаарна. 

Холбоотой мэдээ