Худалдан авах ажиллагааны явцыг шуурхайлах чиглэл өгөв

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-16 14:29:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны эхний хагас жилийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай мэдээллийг сонслоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс энэ онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний бараа, ажил үйлчилгээ худалдан авалтыг шуурхай зохион байгуулах, холбогдох хэлтэс, агентлагтай хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах чиглэлийг аймгийн Орон нутгийн өмчийн газарт өгөөд байна.

Тус аймагт энэ онд нийтдээ 8,7 тэрбум төгрөгийн буюу Байгаль хамгаалах сангийн 18, Орон нутгийн хөгжлийн сангийн 13, улсын төсвийн ес, орон нутгийн төсвийн хоёр, авто замын сангийн нэг төсөл арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй юм. Одоогоор тендер зарласан долоо, гэрээ байгуулсан 13, тендерийн бичиг баримт боловсруулж байгаа ес, үнэлгээ хийж байгаа болон эрх шилжүүсэн тус бүр хоёр арга хэмжээ байна. Мөн мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн дөрөв, Засгийн газрын шийдвэрээр хориглосон хоёр худалдан авах ажиллагаа байгаа талаар аймгийн Орон нутгийн өмчийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ