Авто замын салбарт 2.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-16 10:13:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ онд Дорноговь аймагт авто замын салбарт зургаан ажлыг 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэхээр албаныхан төлөвлөжээ.

Үүнд, Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн автозамын сэтэрсэн хэсгийг засахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдрээд байгаа юм.

Мөн Цагаан хаалгыг тохижуулах, төвийн замуудад тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх, автобусны буудлын тоог нэмэгдүүлэх, зарим хэсэгт автозамаас тусгаарласан хаалт хашлага хийх, авто зогсоол байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ