Төмс, хүнсний ногооны тариалалт талдаа оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргасан мэдээллээр энэ жилийн төмс, хүнсний ногооны тариалалт 46,9-48,8 хувьтай байна.
Аймгийн хэмжээгээр
258,1 га талбайд төмс, 83,3 га талбайд хүнсний ногоо тариалаад байна. Энэ жил
550,0 га-д төмс, 170,0 га талбайд хүнсний ногоо тариалан 6600 тонн төмс, 2040
тонн хүнсний ногоо хураан авч, хүн амын хүнсний хэрэгцээт төмсийг бүрэн,
хүнсний ногооны 42,0 хувиар хангах зорилт тавьжээ.
Одоогоор Хангал, Бугат, Дашинчилэн, Сэлэнгэ сум, Хялганат
тосгонд төмс, хүнсний ногооны тариалалт бусад сумаас ахиу байна.