"Бидэнд шийдэл бий" цахим чуулга уулзалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-16 13:06:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Бидэнд шийдэл бий" цахим чуулга уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
Чуулга уулзалтаар “Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаар нээлттэй ярилцъя, бидэнд шийдэл бий" сэдвийн дор оролцогчдоо урьж байна. Чуулганы зорилго нь үе тэнгийнхний дарамт шахалтын талаарх мэдээллийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтэд мэдээлэх, хүүхдийн оролцоогоор дамжуулан урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оршиж байгаа юм.
Энэхүү цахим чуулганаар үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт хүүхэд, залуучуудын амиа хорлолтын гол шалтгаан болж байгаа талаар мөн үе тэнгийнхний дунд буй энэхүү байдлыг багасгах, таслан зогсоох гарц, шийдэл, сургууль бүр үүний эсрэг дүрэм, журамтай болох санаачилга хэрэгжүүлэх талаар хөндөнө.
Zoom аппликейшнийг гар утсандаа татсанаар та бүхэн уг цахим чуулганд оролцох боломжтой. Zoom уулзалтад оролцох холбоос: https://us06web.zoom.us/j/87337161616


Холбоотой мэдээ