Коронавируст халдварын тоо 36-аар нэмэгдэж, нийт өвчлөл 632 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-14 16:33:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт түргэвчилсэн сорил 515, PCR шинжилгээ 394 иргэнд хийснээс коронавирусний 36 тохиолдол илэрчээ.

Ийнхүү аймгийн хэмжээнд коронавируст халдварын 632 тохиолдол боллоо. Өвчилсөн иргэдээс 198 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар 415 иргэн Тусгаарлах эмнэлэгт байгаа юм.

Дээрх иргэдийн 310 нь Баянхонгор суманд байгаа бол Богд, Бөмбөгөр, Жинст, Өлзийт, Бууцагаан, Эрдэнэцогт, Баацагаан, Жаргалант, Галуут суманд 100 гаруй нь эмчлүүлж байна. Дам болон ойрын хавьтлуудаас 105 иргэн Тусгаарлан ажиглах байранд, 1933 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.

Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 45600, бүрэн тунд 39033 иргэн хамрагдаад байна.

Холбоотой мэдээ