Хэнтий аймгийн хэмжээнд 26,7 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-14 15:29:13

Хэнтий /МОНЦАМЭ/ “Бүх нийтээр мод тарих” ажлын хүрээнд энэ жил Хэнтий аймгийн хэмжээнд нийт 26.7 мянган мод тарьжээ.

Тодруулбал, хамгийн их нь Дадал сум 6638 ширхэг, хамгийн бага нь Баян-Адарга сум 189 ширхэг мод тус тус шинээр тарьсан байна. 

Мөн 1,9 га талбайд зүлэгжүүлэлт хийж, 1,0 мян/м2 талбайд цэцгийн мандал шинээр хийжээ. Тус ажилд 2400 гаруй иргэн, 170 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож нийт 84,6 сая төгрөг зарцуулсан байна.


Холбоотой мэдээ