Улсын хэмжээнд 2859 хүнийг өчигдөр дархлаажуулжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-06-14 11:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 2859 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ. Үүнээс 1570 хүн нийслэлд, 1289 хүн орон нутагт вакцинд хамрагдсан байна.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 931 467 нь эхний тунг, 72.9 хувь буюу 837 180 нь хоёрдугаар тунг тариулаад байгаа юм. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 930 959 хүн, хоёрдугаар тунг 808 712 хүн тариулаад байна.

 

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 892 396 хүн, хоёрдугаар тунгаар 1 645 893 хүнийг дархлаажуулжээ.

 

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Холбоотой мэдээ