Аймгийн 15 суманд коронавирусний халдвар бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-12 14:07:11

Архангай /МОНЦАМЭ/. Аймагт сүүлийн 24 цагт шинжилсэн 620 сорьцоос 22 тохиолдол батлагджээ. Тодруулбал Ихтамирт 2, Эрдэнэбулганд 12, Чулуутад 1, Хашаат 1, Хотонт 1, Төвшрүүлэхэд 5 гарчээ. Ихтамир, Эрдэнэбулган, Чулуут, Хашаат, Хотонтод өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн бол Төвшрүүлэх суманд Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу шинээр үүссэн байна.

Батлагдсан нийт 573 тохиолдол, 19 сумын 15-д нь ковид бүртгэгдээд байна.

Өчигдөр 12 хүн буюу аймгийн Нэгдсэн эмнэлгээс 6, Өлзийтийн эмнэлгээс 4, Өгийнуурын эмнэлгээс 2 эдгэрч гарсан. Нийт 573 тохиолдлын 388 нь буюу 67,7 хувь нь эдгэрсэн. Өлзийт сумын эмнэлэг чөлөөлөгджээ. Эмчлүүлж байгаа 177 хүн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 96, Өгийнуур суманд 5, Ихтамир суманд 34, Жаргалант 4, Хайрхан 9, Хотонт 15, Хашаат 6, Чулуут 8.

Биеийн байдал: Хөнгөн 166, хүндэвтэр 10, хүнд 1.

Улаанбаатарт 2, гэрээр 1 эмчлүүлж байна. Өчигдөр батлагдсан тохиолдлуудаас 5 хүнийг хэвтүүлэх ажил хийж байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 6 дугаар сарын 12-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 49810, II тунд – 43321 хүнийг дархлаажуулаад байна.


Холбоотой мэдээ