Киноны Б.Цогтбаяр Урлагийн гавьяат зүтгэлтэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-06-12 13:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өчигдөр соёл, урлагийнхан төрийн цол, одон медаль хүртлээ. Монголын Үндэсний Кино урлагийн Академийн ерөнхийлөгч, "Боловсрол соёлрх зүйн дээд сургууль"-ийг (хуучнаар кино найруулагч, сэтгүүлчийн “Зохиомж” дээд сургууль) үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Цогтбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Мөн ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Гомбо-Очир (тенор) мөн өчигдөр төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаажээ. 




Мөн урлагийнхнаас  “Эмоци” продакшны жүжигчид Д.Түвшинтөр, Г.Нарансолонго нар Алтан гадас одонгоор шагнуулав. Мөрөөдлийн театр хамтлагийн жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Д.Дэлгэрсайхан нар Алтангадас одонгоор шагнуулсан бол тус хамтлагийн жүжигчин Л.Сөрөлт, Ц.Ганбаяр  нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнууллаа.




Шагнал хүртэгсдээс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон Б.Цогтбаярын сэтгэгдлийг сонсвол, төр, засагтаа, шавь нартаа их баярлаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр Москвагийн Бүх Оросын Кино Урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг төгсөж ирснээс хойш Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж яваа хүн юм. Их зохиолч Л.Нацагдоржийн тухай “Харанхуй хад”, "Цааган хад", "Хубилай хааны зарлиг", “Богд хаан”, "Луйвар" зэрэг олон кино найруулсан, Монголын Үндэсний кино академийн тэргүүн, урлаг судлалын доктор профессор хүн юм. Б.Цогтбаяр "Теле кино” үйлдвэрт ажиллаж байхдаа Монголын ардчилсан хувьсгалын тухай “Халуун салхи” 4 бүлэгт баримтат киног бүтээлцэн түүхэнд үлдээсэн.




Тэрээр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхийн тулд кино урлаг, кино найруулагч, зураглаагчдын “Зохиомж” дээд сургуулийг 1990-ээд оны эхээр байгуулж, хувийн сургуулиудын анхдагч болон өдгөө 30 жил өнгөрчээ. Энэ сайхан өдөр Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжинням багшийгаа дурсаж буйгаа хэлсэн юм. 



Холбоотой мэдээ