С.Нарантуяа: Халдварын хоёр дахь давлагаа эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-11 17:47:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа “Халдварын хоёр дахь давлагаа манай аймагт эхлээд байна” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр долоон тохиолдол батлагдаж, нийт 341 тохиолдол бүртгэгдсэн байна. Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, Орхонд 32, Тэшигт долоо, Бүрэгхангайд 15, Бугатад нэг, Баян-Агтад нэг, Булганд 127, Могодод 18, Баяннуурт 4, Рашаантад нэг, Хишиг-Өндөрт 18, Гурванбулагт 40, Хангал суманд хоёр тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлын хувьд бүгд харьцагч нараас илэрсэн байна. Одоогоор 124 хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь нэн хүнд нэг,  хүнд хоёр, хүндэвтэр тав, хөнгөн 116 байгаа аж.

- Могод сумаас хоёр хүн биеийн байдал хүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Нэн хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж байгаа нь халдвар хурдан явцтай хүндэрч байгааг харуулж байна. Иргэд халдвар хамгааллын дэглэм барихад онцгой анхаарах хэрэгтэй гэж Эрүүл мэндийн газрын дарга мэдээллээ.

Холбоотой мэдээ