Тэшиг сумын сонгогчид сонгуульд идэвхтэй оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-09 17:02:42

Булган /МОНЦАМЭ/ Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтад Булган аймгийн сонгогчдын 31,8 хувь оролцоод байна.

Нийтдээ 12890 сонгогч санал өгчээ. Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдоос Тэшиг суманд 42,3, Хангал суманд 39,5, Дашинчилэн суманд 37,7, Бугат суманд 36,0 хувь нь санал өгөөд байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Харин Баян-Агт, Бүрэгхангай суманд сонгогчдын идэвх сул буюу 22,4-24,0  хувь нь санал өгсөн байна.

 

Холбоотой мэдээ