Молекул, биологийн иж бүрэн лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-08 19:38:28

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг өнөөдөр коронавирусний халдварыг бүрэн шинжлэх  молекул, биологийн лабораторитой боллоо. 

Лабораторын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ЭМГ болон Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд оролцлоо. 

Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэхдээ: "Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол Говь-Алтай аймагт 340 болж, сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байна. Ковидыг яаралтай илрүүлэх лаборатори байгуулснаар тархалтыг бууруулж, эрт оношлох, эмчлэх бүрэн боломжтой боллоо гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.  

PCR шинжилгээний төхөөрөмжөөр нэг удаа 230 хүний шинжилгээг хийх боломжтой бөгөөд хоногт 1000 гаруй шинжилгээ хийх хүчин чадалтай ажээ. Түүнчлэн лабаротори байгуулснаар сүрьеэ, бэлгийн зам, элэгний В,С вирусний шинжилгээг давхар хийх боломжтой болох юм.

Өнгөрсөн 7 хоногт Эрүүл мэндийн сайд Б.Энхболд тус аймагт ажиллах үеэрээ 280 сая төгрөгийн үнэ бүхий молекул, биологийн лаборатори, зөөврийн эхо аппарат, дотрын тасагт 20 ширхэг ор, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр зэргийг шийдвэрлэж өгсөн билээ. 


Холбоотой мэдээ