БНАСАУ-ын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийг томилно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-08 09:27:31

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийг хууль тогтоомжийн дагуу томилно гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт мэдэгджээ.


Гэвч тэрбээр уг томилгоог хэзээ хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүнээс Ж.Байдены засаг захиргаа БНАСАУ-ын хүний эрхийн асуудал хариуцсан төлөөлөгчийг ойрын хугацаанд томилохоор төлөвлөж буй эсэх талаар асуухад дээрх хариултыг өгчээ.


АНУ-ын Ерөнхийлөгч нь БНАСАУ-ын хүний эрхийн тухай хуулийн дагуу тусгай төлөөлөгчийг томилох шаардлагатай боловч Төрийн департамент дахь уг албан тушаал 2017 оны нэгдүгээр сараас хойш эзэнгүй байсан юм.


Э.Блинкен тусгай төлөөлөгчийг томилох ажил хойшилж буйг шалгах ажиллагаа илүү их хүчин чармайлт шаардах болсонтой холбон тайлбарлажээ.


Энэ оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсөн шинэ Ерөнхийлөгч Засгийн газрын олон өндөр албан тушаал, тэр дундаа дотоодын болон хилийн чанад дахь ихэнх Элчин сайдын томилгоог хараахан хийгээгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ