Долоо хоног бүрийн нэг өдрийг автомашингүй болгосон Бээжингийн туршлага

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-22 15:47:59

Автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр “Авто машингүй өдөр”-ийг Улаанбаатарчууд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд 6 дугаар сарын 4-ний өдрийг "Автомашингүй өдөр" болгосон. Уг өдрөөр Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын хэмжээг Нийслэлийн Агаарын чанарын албанаас хэд хэдэн байршилд хэмжилт хийж тогтоосон  байна. Тухайн өдөр зам хаасан  цэгүүдэд буюу Ялалтын талбай, МУИС, Зүүн, Баруун 4 зам зэрэг цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  хэмжилтийг хийхэд  NO2-азотын давхар ислийн агууламж буурсан байв. Тэгвэл автомашинтай өдрийн хэмжилтээр дээрх цэгт авто машингүй өдрийнхөөс 2 дахин давсан үзүүлэлт гарчээ. Энэ нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас бохир хий замын дагууд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг нотлов. Тиймээс энэ зун автомашингүй өдрийг нийслэлд дахин хийхээр болжээ.

Монголын сэтгүүлчид саяхан Бээжин хот болон эко хөгжлийг хэрэгжүүлж буй хотуудаар аялахад БНХАУ-ын Үндэсний шинэтгэл, хөгжлийн хорооны дарга мэдээлэлдээ "Бээжин хотын агаарын бохирдлыг арилгах, багасгах зорилгоор 7 хоног бүрийн нэг өдрийг машингүй өдөр болгож хэвшсэн туршлагаасаа ярьсан. Үүнийг Улаанбаатар хотынхон хэрэгжүүлж болохоор санагдсан.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ