ХАА-г дэмжих зээлийг 13 мянга гаруй иргэн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-07 20:04:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХАА-г дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зээлийг өнөөдрийн байдлаар 13 764 бизнес эрхлэгч болон малчин аваад байна. Тодруулбал, ХАА-н салбараас 19 652 зээлийн хүсэлт ирүүлснээс 13 764 хүсэлтийг шийдвэрлэж зээл олгожээ. Тухайлбал, ноолуур бэлтгэлд зориулж 20 үйлдвэрлэл эрхлэгч, хаврын тариалалтад зориулж 386 тариалан эрхлэгч, малчдыг дэмжих зээлийг 13 353 малчин аваад буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Засгийн газраас "COVID-19" цар тахлын үед эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэ зээлийг хаврын ноолуур бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэл, малчдыг дэмжих гэсэн чиглэлд жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа юм.




Холбоотой мэдээ