Сүүлийн 24 цагт 28 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-06 12:33:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын 28 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 161 боллоо. 

Зургаадугаар сар гарсаар аймгийн хэмжээнд шинээр 76, сэжигтэй 15 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ийнхүү 91 хүн Тусгаарлах эмнэлэгт байгаа юм. 

Харин Тусгаарлан ажиглах байранд 142, гэрийн ажиглалтад 1234 иргэн байна. 

Сүүлийн хоногт 136 PCR, 955 түргэвчилсэн сорилын шинжилгээ хийжээ.

Холбоотой мэдээ