Үхэр, могой жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-06-06 07:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 6 дугаар сарын 06. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 26. Адъяа гараг. Шийдэм одтой дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

 

Барилдлага: Хүчин төгс

 

Шүтэн барилдлага: Хурцахуй

 

Суудал: Уул

 

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэнхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөлгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн. 

Холбоотой мэдээ