Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дөрвөн иргэн нэрээ дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-04 16:08:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг өнгөрсөн сарын 28-нд цахим хуудсанд байрлуулж, өнөөдөр 11.00 цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа.


Дээрх хугацаанд 4 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна.


Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.



Д.Урансолонго

Холбоотой мэдээ