БНХАУ-д 700 сая гаруй тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д “COVID-19”-ийн 704.8 сая тун вакцин тариад байна гэж тус
улсын Эрүүл мэндийн үндэсний хороо пүрэв гарагт мэдээлжээ.
Улсын хэмжээнд тарьсан
вакцины тунгийн тоо гуравдугаар сарын 27-нд 100 саяд хүрснээс хойш вакцинжуулалтын
хурд улам нэмэгдсээр байна. Тодруулбал, уг үзүүлэлт 200 сая тунд хүрэхэд 25
хоногийн хугацаа зарцуулж байсан бол сүүлд ердөө таван хоногийн дотор 600 саяас
700 саяд хүрчээ.
“Манай улсад өнгөрсөн
оноос хойш нийт 20 вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа шилжээд байгаа бөгөөд гарган
авч буй вакцины тоогоороо тэргүүлсэн хэвээр байна” гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны төлөөлөгч
Жэн Жунвэй мэдээлжээ.
БНХАУ иргэдээ вакцинжуулах, вакцины судалгаа хөгжүүлэлтийн ажлаа эрчимжүүлэхийн сацуу “COVID-19”-ийн вакцинуудыг дэлхий нийтийн сайн сайхны төлөө зориулах үүрэг амлалт өгөөд буй юм. Өнөөдрийн байдлаар тус улс нь олон улсад 350 сая тун вакциныг нийлүүлээд байгаагаас хөгжиж буй 80 гаруй оронд тусламж үзүүлж, 40 гаруй орон руу экспортолжээ.
Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт Хятадын “Sinovac” компанид гарган авсан “CoronaVac” вакцинд яаралтай нөхцөлд хэрэглэх
зөвшөөрөл олгосон юм. “Sinovac”-ийн вакцин нь ДЭМБ-ын зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин бөгөөд өнгөрсөн
сарын эхээр “Sinopharm”
компанийн вакциныг бүртгэсэн билээ.
ДЭМБ-аас ийнхүү зөвшөөрөл
олгосон нь Хятадын вакцинуудыг аюулгүй, үр дүнтэй болохыг баталснаас гадна
вакцины нийлүүлэлт тэгш бус байгаагийн улмаас үүсээд буй “дархлаажуулалтын ялгаатай
байдлыг” бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа ажээ.