Сэлэнгэ аймгийн 56 хэсгийн хороонд 58 итгэмжлэгдсэн ажилтан ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-02 22:30:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Сэлэнгэ аймгийн 56 хэсгийн хороонд 58 итгэмжлэгдсэн ажилтан ажиллана.

Эдгээр иргэдэд программын дадлага олгох сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Сургалтыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн амжилттай явуулсан байна. Сургалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгээр ахлуулсан Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ж.Нарантуяа, Мэдээллийн технологийн газрын инженер Ц.Амартүвшин, Г.Энхтүвшин нар удирдан явуулжээ.

Холбоотой мэдээ