586 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-02 13:02:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 639 сурагч 12-р анги төгсч байна. Эдгээр хүүхдүүдээс ЭЕШ өгөхөөр 586 төгсөгч бүртгүүлжээ.
Танхимын давтлагад хамрагдахаар 563 хүүхэд буюу 96 хувь нь саналаа өгч, давтлагадаа сууж буй юм. Танхимын давтлагад хамрагдахгүй байгаа сурагчдын хувьд өөр орон нутагт байгаа болон ЭЕШ өгөхгүй, эцэг эх нь танхимын давтлагыг зөвшөөрөөгүй гэсэн шалтгаантай байгаа аж. Мөн 12 жилийн 13 сургуульд давтлага зохион байгуулахаар нийт 124 анги, 151 багш хуваарийн дагуу ажиллаж байна.
Холбоотой мэдээ