280 эх өнөөдөр "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялааж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-05-31 12:47:02

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 280 эх өнөөдөр "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялааж байна.

"Эх үрсийн баяр"-ын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхчүүдэд одонг нь гардуулж байна. Уг үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэлсэн үгэндээ "Өмнөговь аймагт сар бүрийн нэгний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгон ажиллаж байна. Маргааш 6-р сарын 1-нд таван настнуудтай уулзахаар төлөвлөсөн. Мөн "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд рүү чиглэсэн "Говийн ирээдүй" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэлээ. Энэ удаад 15 эх "Алдарт эх"-ийн нэгдүгээр одон, 265 эх хоёрдугаар одонгоор энгэрээ мялааж байна.  

Өнгөрсөн онд улсын хэмжээнд Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан эхчүүдээс хамгийн залуу нь 23 настай байсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумынх юм. 

Холбоотой мэдээ