ЭМДЕГ-ын ажлын баг Говь-Алтай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-30 14:07:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/ ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэгээр ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллалаа.

Орон нутгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагууд болон ЭМД-ын газар, хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаж ЭМДҮЗ-ийн баталсан тогтоол, журам, цахим шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, мэдээллээр хангах төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулсан юм. Эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн баталсан 03, 05 дугаар тогтоол болон олон улсын эмнэлзүйн платформ UPTODATE программыг хэрхэн ашиглах, гүйцэтгэлийн XML талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, эмч мэргэжилтнүүдийн асуултад хариулт өгөв.

Холбоотой мэдээ