"Гялгар уут цэцэг биш" аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-28 21:38:39

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. "Эрүүл Алтай хот" хөтөлбөрийн хүрээнд орчны хог хаягдлыг багасгах зорилгоор явуулж буй "Гялгар уут цэцэг биш" аян үргэлжилж байна. 

Тус сумын нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг 180 иргэн гялгар уут цэвэрлэх ажилд оролцож байна. Тэд Бигэр өндөрлөгөөс цэвэрлэх байгууламж, Харзат багийн гэр хорооллын хойд болон урд дэрс, Ногоон нуур орчим, Сутай хороо, Ус-Алтай болон эмнэлгийн зүүн дэрс орчмын нийт 520 га  газрын хог хаягдал, гялгар уут, малын сэг зэмийг цэвэрлэж, Алтай хотын ТҮГ-ын автомашинаар ачуулсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ