Японд “Pfizer”-ийн вакциныг тарих хүмүүсийн насны хязгаарыг бууруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-05-28 19:23:12

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар энэ сарыг дуусахаас өмнө “Pfizer” компанийн вакциныг тарих хүмүүсийн насны хязгаарыг 12 болгож бууруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Норихишу Тамуру мэдэгджээ.


Түүний мэдэгдсэнээр, хэрэв аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдвал Японы эрх баригчид энэ сарын 31-нд уг вакциныг хэрэглэх зааврыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа аж.


"Бид мөн өсвөр насны хүүхдүүдыг аль болох хурдан вакцинд хамруулахыг мужийн удирдлагуудаас хүсэхээр төлөвлөж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Одоо Японд 16-аас дээш насны хүмүүсийг дархлаажуулж байгаа юм. Сүүлийн үед тус улсад хувьсалд орсон вирусний тархалт ихэсжээ. Үүний улмаас хүүхэд, өсвөр насныхны дунд халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэж Японы эрх баригчид болгоомжилж байна. Түүнчлэн хүүхдүүд халдвар аваад шинж тэмдэггүй хөнгөн өвдөж, виурс тээгч болж байгаа юм.  Тиймээс вакциныг тарих насны хязгаарыг бууруулах нь халдварын тархалтын нөхцөл байдлыг сайжруулахад тусална гэж Японы Эрүүл мэндийн яам үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ