Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 2,3 сая мал хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 13:40:09

ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 2.5 сая толгой мал хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар нийт 11 төрлийн вакцинжуулалтад  2.389.621 толгой мал, амьтныг хамруулаад байна.

Тодруулбал, шөвөг яр, коли иж балнад, галзуу, боом, дуут хавдар, цусан халдварт зэрэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг хийжээ. Мөн сахуу, сохор догол, тугалын иж балнад, гахайн мялзан, бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтад 121 гахай, бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 952.996 толгой малыг хамруулахаар 20 сумд хуваарийн дагуу олгон, вакцинжуулалтыг хийж эхэлсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд