82 жолоочийн торгуулийг гэрийн хаягаар хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 19:50:57

Хөвсгөл аймаг 12 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 7000 орчим нь тогтмол хөдөлгөөнд оролцдог байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэнээс хойш Хөвсгөл аймагт 82 жолоочийн торгуулийг гэрийн хаягаар нь хүргүүлсэн байна.

Жолооч нар улаан гэрлээр зорчих, дүрэм зөрчих, бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох зөрчил хамгийн их бүртгэгджээ. Тээврийн хэрэгслийн жолооч нар дүрэм зөрчсөн тохиолдолд 5 хоногийн дотор торгуулыг нь  гэрийн хаягаар хүргүүлэх журам мөрдөгдөж байгаа бөгөөд энэхүү журам мөрдөгдөж эхэлсэнээс хойш согтуугаар автомашин жолоодох иргэдийн тоо буурсан төдийгүй зам тээврийн осол буурах хандлагатай байгаа ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ