Эмнэлгийн 104 мэргэжилтнийг чадваржуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 19:47:04

Хөвсгөл аймагт Эрүүл мэндийг дэмжих аймгийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд нэгээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн 104 мэргэжилтнүүдийг гадаад, болон дотоодын урт богино, ажлын байрны дагалдан сургалтанд хамруулж багаар нь чадваржуулах зорилт дэвшүүлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд үндсэн мэргэшил олгох сургалтанд 6 их эмчийг 2 жилийн сургалтанд, төрөлжсөн мэргэшил олгох сургалтанд 2 их эмч, 14 сувилагчийг, гадаадад 16 их эмч, тусгай мэргэжилтнүүдийг, ажлын байрны дагалдан сургалтанд 6 чиглэлээр 39 их эмч, сувилагч, тусгай мэргэилтнүүдийг сургах гэнэ. Сургалтанд аймгийн санхүүжилтээр суралцах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  
 

Холбоотой мэдээ