Гурван талт гэрээг дахин нэг жилээр сунгав

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-06-21 18:03:14

Санхүүгийн зохицуулах хороо, ХХЕГ-аас Замын-Үүд, Ульхан, Бургастай, Тэс, Булган, Боршоо, Ханги, Даян хилийн боомтод “Си эн эн икс” ХХК, Гашуунсухайт, Цагааннуур, Хавирга, Ханх хилийн боомтод “Лояалти солюшн” ХХК, Алтанбулаг, Бичигт, Баянхошуу хилийн боомтод “Нэйшнл эженси” ХХК-ийг үргэлжлүүлэн ажиллуулахаар гурван талт гэрээг нэг жилийн хугацаатай сунгаж байгууллаа.

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газар хамтран хилийн боомтод жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын зуучлал хийх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Си эн эн икс” ХХК, “Соёмбо ай би” ХХК, “Лояалти солюшн” ХХК “Нэйшнл эженси” ХХК-иуд шалгарч, хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулсан бөгөөд гэрээний хугацаа нь энэ сарын 08-нд дуусгавар болсон тул ийн шинэчлэв.

Харин Шивээхүрэн, Арцсуурь, Байтаг, Эрээнцавын хилийн боомтод үйл ажиллагаа эрхэлж байсан даатгалын зуучлагч компанийн үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэн хамтран ажиллах гурван талт гэрээг дуусгавар болгож, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын А/23/24 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа автотээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журмын дагуу дээрх хилийн боомтын багцад үйл ажиллагаа явуулах даатгалын зуучлагч компанийг сонгох сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Б.Туул

Холбоотой мэдээ