Нийтийн эзэмшлийн талбайг халдваргүйтгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор ОБЕГ, ЗӨСҮТ, МХЕГ, эрүүл мэндийн байгууллага хамтран ариутгал, халдваргүйтгэл хийсээр байна.
Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар, нийт 14,7 сая ам дөрвөлжин метр нийтийн эзэмшлийн талбай, мал, мах бэлтгэх цэг, байр, оффис, тээврийн хэрэгсэл, түүхий эд, бэлтгэх цэг, агуулах, муу, усны жорлон зэрэгт орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд хяналтын түр, байнгын постонд төр, хувийн хэвшлийн 787 албан хаагч, 221 тээврийн хэрэгсэлээр 168,2 мянган ам дөрвөлжин метр талбайг халдваргүйжүүлэв.
Түүнчлэн, улсын хэмжээнд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.