Улаанбаатарт 3-5  хэм дулаан, бороо, цас орно

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-05-22 07:24:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 3-5  хэм дулаан байна.

 

Харанга!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар  салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч ялангуяа Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 5 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

 

Салхи:  Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

 

Агаарын температур:  Өнөөдөр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор:  Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор:  Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 хэм дулаан байна.

 

2021 оны 5 дугаар сарын 23-27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ