Дэлүүн болдог нисэх буудлын барилгын ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-05-21 20:26:40

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ түүний танхимын зарим сайд нар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын албаны хүмүүс Дадал суманд барьж буй “Дэлүүн болдог” нисэх буудлын ажилтай танилцлаа.

253 м.куб эзэлхүүнтэй нэг давхар 330 м.кв талбайтай шинэ нисэх буудлын барилгын ажлыг “Бигмонголиа билдинг” ХХК улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн 4-р сарын 9-ны өдрөөс ажлаа эхэлсэн байна. Тэгвэл суурийн газар шорооны ажил дуусаж, баганан суурийн арматурчлал, хэв хашмал угсралт, цутгалтын ажлууд хийж байгаа, ажлын гүйцэтгэл 25 хувьтай байна. Ирэх наймдугаар сард ашиглалтад орно гэж гүйцэтгэгч компанийн Ерөнхий инженер Г.Адьяасүрэн мэдээллээ.

Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төрийн бодлого шийдвэрт үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газраас Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг 2016 оноос хийж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ