60024 иргэнээ дархлаажуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-22 14:12:32
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 21-ний өдрийн байдлаар 60024 иргэнийг дархлаажуулаад байна.
Тус аймагт 3-р сарын 18-наас Гашуунсухайт боомтод, 3-р сарын 19-нөөс Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, хариу арга хэмжээний багт, 3-р сарын 21-нээс Шивээхүрэн боомтод, 4-р сарын 4-нөөс Гурвантэс, Сэврэй сумын иргэд, 5-р сарын 2-ноос нийт сумын иргэдийг дархлаажуулах ажлыг эхлүүлсэн.
Хоёр дахь тунгийн дархлаажуулалтыг 4-р сарын 10-наас эхлүүлж, энэ сарын 21-ний байдлаар 22699 хүн буюу эхний тун хийлгэсэн хүнийхээ 37,8 хувийг бүрэн тунд хамруулжээ. Уг дархлаажуулалтын ажлыг хийхэд нийт 29 түр цэг, 18 явуулын цэгт 261 эмч ажиллагсад ажилласан байна. Дараагийн 2 дахь тунгийн дархлаажуулалт энэ сарын 26-наас эхэлнэ. Орон нутгийн үндсэн иргэдийн 81 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Жирэмсэн, гадаадад амьдарч байгаа иргэд, эсрэг заалттай иргэдээ хасаж тооцоход нийт дархлаажуулвал зохих иргэдийн 93 хувийг хамруулаад байна.
Холбоотой мэдээ