Японд 14 мянган хүн нүүх зөвлөмж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-21 11:31:58

ТОКИО. /NHK/. Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байна.


Үүнтэй холбогдуулан 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг Японы Цаг уурын газрын мэргэжилтнүүд зөвлөжээ.


Вакаяма мужийн 12 мянга, Осака мужаас 2 мянга оршин суугч нүүх зөвлөмж авсан байна. Цаг уурын газрын мэдээлснээр, хэд хэдэн дүүрэгт нэг өдрийн дотор 100-200 мм хур тунадас унаж магадгүй байгаа аж.


Түүнчлэн хур тунадасны хэмжээ өмнөд болон баруун өмнөд нутгийн налуу газраар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор цаг уурчид нам дор газруудад хөрсний нуралт, үерийн аюул нүүрлэх, гол мөрний усны түвшин нэмэгдэх, аянга цахилгаан, хүчтэй шуурга дэгдэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалжээ. 

Холбоотой мэдээ