Халдварын 10 тохиолдол шинээр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн
хугацаанд 317 иргэнийг PCR шинжилгээнд хамруулснаас 10 тохиолдол батлагджээ. Арвайхээр суманд 1, Баян-Өндөр суманд 9
тохиолдол батлагдсан ба Арвайхээр суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс
коронавирус илэрсэн бол Баян-Өндөр суманд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын
хавьтлын иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн
байна.
Түргэвчилсэн шинжилгээнд 189 хүнийг
хамруулснаас эерэг 6 тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал,Баян-Өндөр суманд 4
тохиолдол, Арвайхээрт 1, Тарнын пост дээр нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулах арга хэмжээ авч байна.
Өнгөрөгч хоногт 5 хүн эдгэрч,
эмнэлгээс гарсан ба одоогоор 52 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах
байрнаас 6 иргэн гарч, 5 иргэн нэмэгдэж, нийт 61 хүн байрлаж байгаа бол гэрийн
ажиглалтад 26 хүн байна.