Даланзадгадад 200 хүүхдийн цэцэрлэг барихаар шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-20 14:44:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 200 хүүхдийн цэцэрлэг барих шав тавилаа.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар уг цэцэрлэгийг барих юм. Тус цэцэрлэгийг байгуулснаар алслагдсан хорооллын хүүхдүүд гэртээ ойрхон цэцэрлэгт явах боломжтой болно. Мөн 35 ажлын байр шинээр бий болох юм. Барилгын гүйцэтгэгчээр "Ханбогд арвижих" ХХК ажиллах ажээ. Даланзадгад сумын хойд хэсэг буюу шинээр бий болж байгаа Гурвансайхан хороолол нь төвөөсөө зайдуу байдаг.. Уг цэцэрлэгийг тухайн хорооллын өмнө хэсэгт барих юм.

Холбоотой мэдээ