Нефтийн үнэ өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-05-18 15:15:37

МОСКВА. /RIA Novosti/. АНУ зэрэг гол бүс нутгуудад түүхий эдийн эрэлт нэмэгдэх өөдрөг хэтийн төлөвтэй холбоотойгоор мягмар гаргийн өглөө дэлхийн зах зээл дээр “Brent” маркийн нефтийн үнэ 70 ам.доллар луу дөхөж өссөн байна.


Арилжааны мэдээллээс үзвэл, Умард тэнгисээс олборлодог энэхүү нефтийн долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.33 хувиар өсөж, 69.69 ам.долларт хүрсэн байна. Харин Техасын “WTI” маркийн зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 66.51 ам.долларт хүрч, 0.36 хувиар өсжээ.  


Азийн зарим оронд “COVID-19”-ийн халдвар дэгдсэн хэдий ч АНУ гэх зэрэг гол бүс нутгуудад эрэлт нэмэгдэх өөдрөг хэтийн төлөв ажиглагдаж байгаатай холбоотойгоор нефтийн үнэ тогтвортой өссөн байна. Томоохон орнуудад вакцинжуулалтын үйл явц эрчимжиж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид түлшний эрэлт нэмэгдэнэ гэж найдаж байна. 

Холбоотой мэдээ