В.Путин, Ши Жиньпин нар атомын байгууламж барих ажлыг эхлүүлэх ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-18 14:03:59

БЭЭЖИН. /Kommersant/. Атомын эрчим хүчний салбарт хоёр улсын хамтарсан байгууламж барих ажлыг эхлүүлэх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим хэлбэрээр оролцоно.


Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт мэдэгджээ.


“Хоёр улсын удирдагч атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд цөмийн байгууламж босгох ажлыг эхлүүлэх ёслолд 5 дугаар сарын 19-нд цахим хэлбэрээр оролцоно” хэмээн мэдэгдэлд дурдав.


Ингэхдээ барилгын ажил болон байгууламжийн нэрийн талаар нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Тяньванийн атомын цахилгаан станцын 7, 8 дугаар блокыг барих гэрээнд ОХУ-ын “Росатом” компани, Хятадын үндэсний цөмийн корпорацийн төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 7-нд гарын үсэг зуржээ. 

Холбоотой мэдээ