Нийтийн халуун ус, хоолны газрууд хэвийн ажиллаж эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-17 15:59:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр 10.00 цагт цахимаар хуралдаж, дараах гурван төрлийн үйлчилгээг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хэвийн ажиллуулах шийдвэр гаргалаа.

1. Зах, худалдааны төвүүд бямба гаргаас бусад өдрүүдэд ээлжгүйгээр хэвийн ажиллана.
2. Нийтийн халуун усны газрууд
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар/ хүргэлтээр ажиллахыг зөвшөөрөв. Дээрх үйлчилгээний газрууд өмнө нь тогтоосон цагийн хуваарийн дагуу 09.00-18.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах юм. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулатори өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ.
Холбоотой мэдээ