Завханд зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-13 18:16:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр коронавирусний батлагдсан 32 тохиолдол бүртгэгдлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Тосонцэнгэл суманд 28, Улиастай суманд дөрвөн иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумын нийт 331 иргэний PCR шинжилгээний хариу гарч дээрх тооны иргэд коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Улиастай сумын халдвар авсан дөрвөн тохиолдол хамгаалалтад байгаа "ЭЛИТ" орон сууцнаас илэрсэн байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр авсан 70 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу бүгд сөрөг гарсан бол 206 иргэний PCR шинжилгээний сорьцыг уншуулж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Мөн 25 обьектод 6280 мкв талбайг ариутгаж халдваргүйжүүлжээ. Улиастай суманд тогтоосон хатуу хөл хорио үргэлжилж байгаа. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж гэртээ байхыг дахин зөвлөж байна” гэв.

Холбоотой мэдээ